Тооны ханзуудыг хэрхэн сурах цээжлэх вэ? (Ханз үсэг)
Тооны ханзаас мэдээж нэг 一, хоёр 二, гурав 三 бол амархан. Харин бусад нь ямар учиртай вэ? Япон хэлний ханз үсэг сурч байгаа бол тоонууд байнга тааралдана. Эдгээрийг ойлгож сурах аргыг үзье: Зуу 100 . Дүрсийн хувьд 100-г босоогоор нь бичсэн мэт. Дээрээ 1, доороо 00 -> 百 . Мянга 1000 : Хүн ⺅ +арав 十 = арван хүний нас нийлэх хугацаа мянган жил 千 . Түм 10000 : Хас 卐 тэмдэгнээс үүссэн. Түмэн наст гэсэн утгатай хээ байдаг шүү дээ. 卐 -> 万 . ( Япон ханз хялбар сурах нь номоос ) Нэг 一, Хоёр 二, Гурав 三. Дөрөв . Дөрвөн зураас 亖 -аар 4-ийн тоог илтгэдэг байжээ. Хувираад босоо IIII болж, яваандаа бас л хувираад дээр доороо хашлагатай дөрвөн зураас ⺲ болж, голын хоёр зураас нь бас өөрчлөгдөн одоогийн дөрөв 四 болжээ. ( Япон ханз хялбар сурах нь номоос ) Тав: Хэвтээ таван зураас зурдаг байгаад 3- ыг нь хэвтээ, 2-ыг нь босоо зурдаг болжээ. Таван зураас - 五 . Зургаа: Гурвалжин оройтой байшингийн дүрс. Дөрвөн х...