Тооны ханзуудыг хэрхэн сурах цээжлэх вэ? (Ханз үсэг)
Тооны ханзаас мэдээж нэг 一, хоёр 二, гурав 三 бол амархан.
Харин бусад нь ямар учиртай вэ? Япон хэлний ханз үсэг сурч байгаа бол тоонууд байнга тааралдана. Эдгээрийг ойлгож сурах аргыг үзье:
Зуу 100. Дүрсийн хувьд 100-г босоогоор нь бичсэн мэт. Дээрээ 1, доороо 00 -> 百.
Мянга 1000: Хүн ⺅+арав 十 = арван хүний нас нийлэх хугацаа мянган жил 千.
Түм 10000: Хас 卐 тэмдэгнээс үүссэн. Түмэн наст гэсэн утгатай хээ байдаг шүү дээ. 卐 -> 万.
Нэг 一, Хоёр 二, Гурав 三. Дөрөв. Дөрвөн зураас 亖 -аар 4-ийн тоог илтгэдэг байжээ. Хувираад босоо IIII болж, яваандаа бас л хувираад дээр доороо хашлагатай дөрвөн зураас ⺲ болж, голын хоёр зураас нь бас өөрчлөгдөн одоогийн дөрөв 四 болжээ.
(Япон ханз хялбар сурах нь номоос)
Тав: Хэвтээ таван зураас зурдаг байгаад 3- ыг нь хэвтээ, 2-ыг нь босоо зурдаг болжээ. Таван зураас - 五.
Зургаа: Гурвалжин оройтой байшингийн дүрс. Дөрвөн хана, хоёр налуу дээврээс бүтнэ, нийлээд зургаа - 六.
Долоо: 7-ын тоог доош нь харуулсан мэт гээд тогтоочих - 七.
Найм: Ямар нэг юмыг дундуур нь хуваасныг харуулсан дүрс. Бас 丷
гэж дүрслэгдэнэ. Наймын тоог үүгээр илэрхийлнэ - 八.Ес: Арав (十) -аас нэгийг дэгээдээд 乚 сөхрүүлчихвэл ес гэчихмээр.
Сөхөрсөн бөхийсөн хүнийг бас үзүүлдэг -九.
Арав: Ром арвын тоо Х -г жаахан эргүүлээд бичсэн гэвэл амархан тогтоочихно 十.
Хорь: Арав 十 гэсэн ханзыг хоёр удаа бичээд доогуур нь холбосон. 20 -ийг тэмдэглэдэг байсан хуучин хэлбэр. 廿
Үе: Арав 十 ханзыг гурван удаа бичээд 30 жил буюу нэг үе. Нэг эрин. 世.
Comments
Post a Comment