Япон ханз сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд тогтоох, ойлгох вэ? Ханз сурах цээжлэх арга.

Япон ханз үсэг сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд цээжлэх, тогтоох, ойлгох вэ? 

Олон зурлагатай, хэцүүхэн нэгэн ханз үсгийн жишээгээр ханз хурдан цээжлэх аргыг тайлбарлая: 

  Өчнөөн зурлагатай буюу 29 зурлагатай энэ ханз хямрал, гутрал гэсэн утгатай. Гэхдээ ийм сараалжилсан олон зураас ийм утгатай гэж яаж цээжлэх вэ? 

Тэгвэл барьц нь бүрдүүлж байгаа энгийн дүрсүүддээ буюу түлхүүр үсгүүддээ, барилгаар бол туйпуунууддаа байдаг. Үүнийг тайлбарлавал:

    гэсэн дээрх ханз мод лааз , мод таг гурван үс , анхилам дарс  гэсэн  энгийн хэсгүүдээс (түлхүүр үсгүүдээс) бүрддэг. Эдгээр нь нийлээд:

Мод +лааз +мод +таг +анхилам дарс +гурван үс = хоёр модны дунд, лааз хөглөрүүлээд, траншейний таг доор, анхилам дарс буюу найрка дарсаа уун, гурван үсээ зулгаан суух нь хямрал, гутрал гэсэн утгатай ханз болно.

Хэрэв япон хэлний ийм хэцүү ханз танд ойлгомжтой байгаа бол бусдыг нь хурдан сурч болдог. 

Дээрх дүрсүүдээс шууд хараад ойлгогдохгүй хоёр дүрсийг нь нэмж тайлбарлая. Лааз  гэдэг нь дээрээ тагтай бандгар ваарны дүрс юм. Кимчи дардаг том ваартай төстэй, битүүмжилж болдог нэг сав гээд ойлгочих. Орчин үед пивоны лааз гэдэг утгаар ихэнхдээ хэрэглэгддэг. Энийг нэг мэдсэн байхад бусад ханзны энд тэнд нэг булан тохойд нь тааралдахад танина гэсэн үг.  

Бас, анхилам дарс  гэсэн дүрсийн хувьд  будаа -г задгай сав  дотор хийж, сууж байгаа хүн . Будааг саван дотор удтал нь дарахад дарс болж үнэр нь ханхална. Зарим тайлбараар доод хэсэг нь галын дүрс ч гэдэг. Өөрөөр хэлбэл будааг саванд халаах чанах гэж ч ойлгож болно. Хятад, Японд будаагаар архи дарс нэрдэг. 鬯 ханз үсэг нь дангаараа байх үедээ тахилын үед хэрэглэдэг анхилам дарс гэсэн үүсэлтэй.

Одоо дээрх түлхүүр үсгүүд буюу энгийн дүрсүүдээ бүгдийг нь мэдсэн учир нэгтгээд зургаар өөртөө төсөөлбөл дараахь байдалтай болно гэсэн үг: 

ханз сурах, ханз цээжлэх арга, япон ханз сурах арга, hanz tseejleh, hanznii toli
Зураг: Япон ханз хялбар суруах нь номоос авав.

Одоо ингээд ханз үсгийг цээжлэх биш, харин ойлгож хурдан сурах аргыг та мэдэж авсан байх. 

Япон хэл сурахад хамгийн хэцүү саад нь япон ханз үсэг байдаг. Япон хэл сурагсад ханз цээжлэх аргаа хайн аргаа бардаг, шантардаг. Япон хэл үзэж их сургуулийн 4 жилийг дуусган төгсөөд ч ханз гэж нэг юм нь мартагдаад байдаг. 

Уг нь япон хэлний бүтэц монгол хэлнийхтэй адил учир, дүрмийн ихэнх нь монгол хэлнийхтэй ижил бүтэцтэй учир сурахад амархан. Нэгэн найзтай минь уулзаж байсан япон хүн монгол нэг өгүүлбэрийг хэлүүлээд өө япон хүнд амархан юм байна гэж байсан. Харин монгол хүнд тэдний бичгийн хэл, ханз их саад болдог. Аман харилцаагаар бол асуудалгүй, харин бичгээр харьцахаар ханз нь таг туг эг маг гээд саад болоод эхэлдэг. Тэгээд бичиг баримт боловсруулж чадахгүй, тайлангаа бичиж чадахгүй бол хариуцлагатай ажил, бизнес хамтран хийж чадахгүй. Мэдээж япон хэлний энэ түвшнээ дагаад цалин нь доор байна. 

Яагаад? Учир нь ханз үсэг нь ойлгоход барьцгүй, эв хавгүй эд юм. Жүдогийн бөхөд барьц хэрэгтэй байдаг. Барьцаа л авбал аваад тонгорчихно. 



Гэтэл ханз үсгийг яах вэ? 


Тэгвэл ЭНГИЙН ханз үсэг үзье.  

   1 минут зарцуулаад та туршаад үз: дугуй нарны дүрс яваандаа НАР, ӨДӨР гэсэн дөрвөлжин хэлбэртэй ханз үүсгэжээ. Нарны доор зураас нэмбэл нар газрын гадаргаас цухуйх буюу ҮҮР ЦАЙХ гэсэн утгатай ханз болно. Харин нарны хажууд саваа зураас тавихад саваа таяг тулсан, өтөлсөн өдрүүд буюу УРЬДЫН, ХУУЧНЫ гэсэн ханз үсэг болно. 

日, 旦, 旧

гэсэн 3 ханз яаж үүсэж байгаа логик нь харагдана. 

Япон ханзны толь  Япон ханз үсэг сурах  Япон хэл хэдэн ханзтай вэ  Япон ханз үсэг  Хятад ханз  Ханз цээжлэх арга  Япон ханзны ном
Зураг: Япон ханз хялбар суруах нь номоос авав.

Ийм байдлаар дараах 10 ханзыг дуудлага, утга, JLPT аль түвшнийх гэдэгтэй нь харуулъя. Нэг ханз дээр өөр зуурлага, дүрс нэмэхэд  дараагийн өөр ханз үсэг үүсэж байгаа сайн АНХААРАЛТАЙ хараарай. Тод хараар бичсэн нь ханзны утга. Үүний араас бичсэн нь тэр утга яаж үүсэж байгааг үзүүлсэн задаргаа тайлбар: 


нар, өдөр; Япон; өдөр;  Нарны зураг яван явсаар ийм болжээ.

4. з:4. N5
o:
ニチ,
 
ジツ,
к:
,
 ~
,
 
,
 
にち;

тод; цэцэглэн хөгжиж буй; Нар +нар =  хоёр нар гараад ирсэн шиг тод гэрэлтэй, мандан бадраад.

5. з:8. N1
o:
ショウ;
k:
さかん;

талст, тод; гялтганах; болор; Нар +нар +нар =  бяцхан гурван нар ийш тийш гялтганах талст.

6. з:12. N1
o:
ショウ;

сар; махХавирган сарны наагуур хөвөх үүл голын хоёр хөндлөн зураас болжээ. Мөн мах гэсэн утгаар орсон тохиолдлууд бий. Мах, бие -ханзыг хялбаршуулаад гэж бичиж байгаад үүнийгээ -тэй хольж хутгаснаас ийм болжээ.

7. з:4. N5
o:
ゲツ,
ガツ;
k:
つき;

тод, гэрэлтэй; Нар +сар =  нар сар зэрэг гараад үүлгүй тод цэлмэг байна.

o: メイミョウミン;
k: 
.かりあか.るいあか.るむあき.らか.ける..くる.かすあか.らむ;

8. з:8. N4

нэг (тааз, газар, хавтгай, шал, түвшин)Нэг зураас. Дангаараа бол 1, нэг гэсэн ханз. Гэхдээ зургийнхаа хувьд тэнгэрийн хаяа, шал, тааз, газрын гадарга, хавтгай гадарга, зураас гартал цавчсан шарх гэх мэтээр нэг зураасаар илэрхийлж болох юуг ч илэрхийлж болно.

9. з:1. N5
o:
イチ,
イツ;
k:
ひと~,
ひと.;

үүр цайх; өглөө; Нар +нэг =  нэг зурааснаас буюу газраас дээш цухуйн нар мандаж байна.

10. з:5. N1
o:
タン,
ダン;
k:
あきら,
あき.らか,
ただし,
あさ,
あした;

өдрийн цаг; үд; өдрийн гэгээ;  Хэмжилт +нар +нэг = хэмжилт хийн алхаж байгаа юм шиг нар нэг зураас буюу газрын мандлаас дээш алхаж байхыг өдрийн цаг гэнэ. "Хэмжилт "-г үз. Ж: 昼時- ひるどき- үдийн цайны цаг, 昼飯- ひるめし- өдрийн хоол, 昼寝- ひるね- үдийн унтлага. (Урьдын хэлбэр нь = бийр +нар +нэг = бийр +нар газрын хаяанаас дээш хөөрөх = нартайд, өдрийн цагаар бийрээр зурах бичих.)

11. з:9. N4
o:
チュウ;
k:
ひる;

алдлах, дамнах, хөндөлсөх; хамрах; үргэлжлэх; Нэг +нар +нэг =  дээд доод зураас бол баруун зүүн тэнгэрийн хаяа гээд тэр хоорондох зайг хамран аялах нар. Эсвэл шал, таазны хооронд нарны дамнах, зорчих зай.

12. з:6. N1
o:
カン,
コウ;
k:
もと.める,
わた.;

амДугуй хэлбэртэй ам хялбарчлагдан дөрвөлжин болсон. Бас нүх гэсэн утга бий.

13. з:3. N4
o:
コウ,
;
k:
くち;



ДУНД зэргийн олон зурлагатай ханз үсэг үзье. 

Арай жаахан нийлмэл олон зурлагатайг үзвэл: хаалга  гэсэн ханз үсэг. Хаалганы л дүрс байна тийм үү. Үүнээс өөр ямар өөр ханзууд гарч байгааг харъя. 

Хаалга -ны дундуур дуу авиа  нэвтрэх гэхээр хаалгаа онгойлгоод дуу авиа сонсохоос, юу ч харж чадахгүй байх үе буюу харанхуй  гэсэн ханз үсэг болно. 

Дуу, авиа  гэдгийг ч тайлбарлачихъя: энэ нь нар 日, босоо зогсох 立 гэсэн түлхүүр үсгүүдээс бүрдэнэ. Нар 日 мандахад хүмүүс босож 立 дуу шуу орно, чимээ гарч эхэлнэ гэсэн үүсэлтэй юм шүү дээ. 

Харин хаалга -ны завсраар чих  тавих гэвэл сонсох  гэсэн ханз ханз болно. бол олон хуниастай чихий л дүрс. 

ханз цэжлэх арга ypon useg Япон ханзны толь  Япон ханз сурах  Япон ханз үсэг  Хятад ханз  Ханз цээжлэх арга  Япон ханзны ном
Одоо нэлээд ОЛОН зурлагатай ханз үсгээс үзье. 

байлдааны усан онгоц гэсэн энэ ханзыг яаж ойлгох вэ. Ийм сарвайсан зураасуудыг байлдааны усан онгоц гэж хүн яасан гэж тархиа уран байж цээжлэх, ямар албатай гэж аргаа барж суух ёстой юм бэ? Учрыг нь ойлговол харин байдал өөр болно. Тэгвэл задаргаа нь ийм:

Зүүн талд нь завь

гэсэн дүрс байгаа юм. Завийг дээрээс нь харуулсан дүрс. Хөндлөн зураас нь 2 тийш унжсан сэлүүр.

Хажууд нь Монгол, харанхуй

гэсэн дүрс байна. Энэ энгийн дүрсүүд хамтдаа завь 舟 +Монгол, харанхуй 蒙 = монгол завь бол байлдааны усан онгоц гэж тогтоож болно. Хятадын түүхэнд байгаагүй том хэмжээний усан флотыг Хувилай хаан байгуулаад Япон руу дайрч байлаа. Тэгэхээр магадгүй тэр үед үүссэн ханз байж болох. Нөгөө талаар харанхуй бараан өнгийн завь бол байлдааны онгоц гэж ч болно. Гэхдээ эхнийх нь түүхийн хувьд илүү үнэн байх.


ypon hel surah app  hel surah shildeg arga  ypon useg

Бас ханз үсэг бичих дараалал хэрэг болдог. Ялангуяа анхлан сурагсад, бие даан сурагсад яаж бичихээ учраа олох шаардлагатай болдог. Яаж бичихийг нь заасан материал зүгээр байдаг. Жишээлбэл дараах 27 зураасыг хаанаас нь эхлэхийг харуулж байна:

Хятад хэлний ханз үсэг  Япон ханз  Япон ханзны толь  Япон ханз үсэг

Япон хэлний нийлмэл ханз үсэг: 

Энэ хүртэл дан ханзыг үзлээ. Олон утга санааг хэдэн ханз нийлүүлж үүсгэдэг. Дан ханзыг сурчихвал, ойлгочихвол нийлмэл ханзыг цээжлэх, ойлгоход амар. Хэрвээ дан ханзыг ойлгоогүй бол давхар, нийлмэл ханз сурах бүр ярвигтай.  

Жишээлбэл 申込書 (もうしこみしょ ) бол өргөдөл гэсэн утгатай ханз. Яахаараа энэ утга гарч байна вэ, яаж энэ ханзыг сурах вэ цээжлэх вэ гэвэл дан ханзуудыг нь хар:

- ам нээх, айлтгах.

- орох. 

  - бичиг гэсэн ханз.

Эдгээр нь нийлэхээрээ айлтган + оруулах + бичиг = хэн нэгэн дарга руу, байгууллага руу айлтган оруулах бичиг бол ӨРГӨДӨЛ, өргөдлийн маягт, аппликэйшн. Ингэж ойлгохын тулд мэдээж  дээрх 申, 込, 書 гэсэн 3 тусдаа ханз үсгийг эхлээд ойлгочихсон байх хэрэгтэй, эдгээр нь ч өөр өөрийн гаргалгаатай бөгөөд сурахад амархан.

Энэ мэтээр япон хэлний өргөн хэрэглээний бүх ханзыг суръя гэвэл бүгдийг нь судлан олон жил нэгтгэн хийсэн дараах ном тус болно. Дэлгэрэнгүйг эндээс харж болно:  https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah/

ханз сурах, ханз цээжлэх, hanz tseejleh, hanz surah, hanznii toli, ханзны толь


Ханз үсэг нь олон зурааснаас бүрдсэн дүрс бөгөөд юун зурааснууд яаж утга, санаа бүрдүүлж байгааг ойлговол муйхраар, хар хүчээр япон ханз үсэг цээжлэх хэрэггүй болно. Бас ханз үсгийг шүтээд байх шаардлага байхгүй. Монгол хэл бичиг соёл маань хамгийн чухал болой.


Comments

Post a Comment

Popular posts from this blog

Тооны ханзуудыг хэрхэн сурах цээжлэх вэ? (Ханз үсэг)

Япон хэлний ядаргаатай саад ханзыг битгий цээжил. Зөв үү?