Ханз хэрхэн сурах вэ? Ханз хэрхэн цээжлэх вэ?
Ханз сурах гэж хатуу туйпуу мөргөхтэй адил байгаа биз? Үүнийг яаж давах вэ? 👷 Ханз нь олон дүрсийн цуглуулга юм. Эдгээрийг нь түлхүүр дүрс гэнэ. Та эдний учрыг олбол хялбар сурна. Нэг түлхүүр дүрс дээр өөр нэгийг нэмэхэд дараагийн ханз үүсэн уялдаа холбоотойгоор хөвөрч буйг морь 馬, хэмжилт 尺, нар 日 гэсэн гурван дүрсээр ханз яаж үүсэж байгааг дараах зургаас харцгаая. - Тод хараар бичсэн нь ханзны утга. - Араас нь задаргаа тайлбараар тэр утга яаж гарч байгааг харуулсан: 👷 Одоо өмнөх дээр хавирган сар 月, болон энгийн нэг 一 зураас нэмж үзье: Ойлгогдож байна уу? Үргэлжлүүлье. Дашрамд дурдахад 💯 он күн дуудлага, зурлагын тоо, бичих дараалал, JLPT түвшний дугаар бүгд багтсан. Түлхүүр дүрсүүдийг дээр доор нь байрыг нь сольж тавихад өөр өөр ханз үүсэж байгааг анзаараарай. Одоо ам 口 дүрсийг нэмье: Маш түгээмэл тааралддаг мод 木 дүрсийг одоо нэмье: Та түлхүүр дүрсүүдийг одоо хэрхэн эвлүүлдэг тоглоом шиг эв...