Ханз хэрхэн сурах вэ? Ханз хэрхэн цээжлэх вэ?

 Ханз сурах гэж хатуу туйпуу мөргөхтэй адил байгаа биз? Үүнийг яаж давах вэ? 


👷 Ханз нь олон дүрсийн цуглуулга юм. Эдгээрийг нь түлхүүр дүрс гэнэ. Та эдний учрыг олбол хялбар сурна. Нэг түлхүүр дүрс дээр өөр нэгийг нэмэхэд дараагийн ханз үүсэн уялдаа холбоотойгоор хөвөрч  буйг 
морь 馬, хэмжилт 尺, нар 日 гэсэн гурван дүрсээр ханз яаж үүсэж байгааг дараах зургаас  харцгаая.

- Тод хараар бичсэн нь ханзны утга. 
- Араас нь задаргаа тайлбараар тэр утга яаж гарч байгааг харуулсан:
ханз задалж ойлгож сур: морь 馬, хэмжилт 尺, нар 日 гэсэн 3 дүрсийг нийлүүлээд өөр өөр ханз үүснэ.

👷  Одоо өмнөх дээр хавирган сар 月, болон энгийн нэг 一 зураас нэмж үзье: 
Хүчээр цээжилж биш задалж ойлго:  хавирган сар 月, нэг 一 гэсэн түлхүүр үсэг нэмье.

Ойлгогдож байна уу? Үргэлжлүүлье. Дашрамд дурдахад 💯  он күн дуудлага, зурлагын тоо, бичих дараалал, JLPT түвшний дугаар бүгд багтсан.  

Түлхүүр дүрсүүдийг дээр доор нь байрыг нь сольж тавихад өөр өөр ханз үүсэж байгааг анзаараарай. Одоо ам 口 дүрсийг нэмье: 
түлхүүр үсгээр ханз үүсэж байгааг харуулсан тайлбар

Маш түгээмэл тааралддаг мод 木 дүрсийг одоо нэмье: 
өмнөх дээр мод 木 гэсэн ханз одоо нэмье
Та түлхүүр дүрсүүдийг одоо хэрхэн эвлүүлдэг тоглоом шиг эвлүүлэхэд өөр өөр ханз гарч байгааг харсан байх. Ингэж ойлговол хар хүчээр цээжлэх гэж зовох биш, тэгж тогтоогоод ч удалгүй мартагдах аргаар биш, хялбар аргаар сурна.  

Дээрх хуудсуудын зааврыг үзүүлбэл:
ханзны утга, дуудлага, тайлбар зэргийг заасан

Хэрхэн энэ номыг ашиглах нь ойлгомжтой болсон гэж найдаж байна. Үргэлжлүүлэхээс өмнө бусад хүмүүс юу гэж хэлж байгааг нэг харах уу? 🤔
✏️ Японд инженерээр сурч байгаа бүсгүйгээс ирсэн мэссэж: "үнэхээр л хялбар сурах боломжийг нээж өгсөнд баярлалаа. Ханз цээжлэх усан дээр гал түлэх шиг хүнд  санагдаж байсан шүү баярлалаа. Би номоо уржигдар авсан л даа гэхдээ эхний 100 дахь ханзан дээр явж байна. баярлалаа."


Цаашлаад ханз яаж бичих зурлагыг нь мэдэх хэрэгтэй болдог. Энэ хэсгийг үзэх үү? 🤨 
✏️ Ханз бүрийн хэрхэн бичих зурлагын дараалал. Жишээ нь энэ 27 зурлагыг хаанаас нь эхлэхийг дугаараар нь ялган тэмдэглэсэн. 
ханз бичих заавар

Ханзыг задлан ойлгож болохыг үзсэн  учир одоо хэрэгтэй ханзаа энэ номноос зурлага, дуудлагаар толь бичиг шиг хайх хэсгээс нэг жишээ хуудсыг харна уу. 🇯🇵 -> 🇲🇳

Ханзыг зурлагын тоогоор нь олох хэсэг. Зурлагаар нь олсны дараа хажуу дахь дугаараар нь номноосоо олж тайлбарыг нь үзэж болно.
ханз үсгийг зурлагын тоогоор олох хэсэг



Бас дуудлагаар нь хайж болно.

Сурч буй ханзаа дуудлагаар нь арын хэсгээс хайж болно

Энэ номны онцлог нь монгол утгаар ханз үсгийг хайх боломжтой. Гэхдээ одоо нэг завсарлага аваад япон багш нар энэ номын тухай юу гэж бодож байгааг  гялс харчих уу? 🎎

Ханзны номын тухай япон багшийн сэтгэгдэл

Буцаад ажилдаа оръё. Монгол-япон ханз гэсэн хэсэгт монгол утгаар ханз хайх боломжтойг үзэх үү? 🇲🇳 ->🇯🇵

Ханзнаас монгол утгыг хайдаг шиг, эргүүлээд монгол утгаас ханз хайх боломжтой. 5400 илүү монгол утга бий. Энэ хэсэг өөрөө бараг бас нэг толь гэсэн үг. Жишээлбэл: 
агуй 洞 752
агуй 窟 2310
агуу том 鴻 2376
агуу 傑 2522
агуу 豪 1043
...
Үзсэн ханзаа монголоор санавч дүрсийг санахгүй бол энэ жагсаалтаас хай

Бүх юм ойлгомжтой юу? 
Уншигч нарын бодлыг сонсмоор байна уу? Тэгвэл доорх зургуудыг харна уу: 
"энэ ном бүр цээжлэхэд сонирхолтой болгож өгч байна."

жишээ нэг хуудас, энэ тухай хүмүүсийн бодод

Ямар нэг асуух зүйл байна уу? 

Эргэлзэх зүйл, шүүмж байгаа бол бичээрэй. 
Захиалахын тулд манай фэйсбүүкийн
захиалга бичих пост


 Япон ханз хялбар сурах нь бичвэрийн доор захиалах утсаа бичээрэй. 

Мөн манай хуудаснаас маш олон хүний санал сэтгэгдлийг уншиж болно.







 Япон ханз хялбар сурах нь бичвэрийн доор захиалах утсаа бичээрэй. 


Comments

Popular posts from this blog

Япон ханз сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд тогтоох, ойлгох вэ? Ханз сурах цээжлэх арга.

Тооны ханзуудыг хэрхэн сурах цээжлэх вэ? (Ханз үсэг)

Япон хэлний ядаргаатай саад ханзыг битгий цээжил. Зөв үү?