Posts

Showing posts from November, 2023

Япон хэлний ядаргаатай саад ханзыг битгий цээжил. Зөв үү?

Image
Хаан  王   гэдэг ханзтай холбоотой өөр хэдэн ханз ( 王,  玉,   国,  主)  яаж үүсэж байгааг харуулъя. Нэг дүрс дээр өөр жаахан дүрс нэмэхэд өөр утга, өөр үсэг үүсдэг. Доорх дөрвөн ханз үсгээр жишээлэн үзүүлье.  Япон хэл их сургуульд болон өөрөө үзэхэд хамгийн их тээглэдэг зүйл нь ханз үсэг. Ханзыг муйхраар битгий цээжил. Эхлээд ойлго. Энд үзүүлсэн шиг. Дараа нь цээжил.  Ханзыг хиаруул! https://fb.watch/oCq3zzSlxd/  

Ханз цээжлэх арга. Ханз сурах арга.

Image
Өдөрт 10 ханз үзээд 3-ыг нь тогтоож бусдыг нь мартана. Улам их хичээгээд давтан хуулан бичээд байвал 5-ыг нь тогтоож цээжилдэг болно. Энэ бол урт хугацаанд амархан цээжлэгдэхгүй арга.  Харин энэ 6 минутын бичлэгээр 12 ханз тайлбарласан байгаа. Хэдийг нь та цээжилж байна вэ, хэр их хугацаа орж байна гэдгийг туршаад үзээрэй. Цээжлэх гээд цээжлэгддэггүй юм бол ханз үсэг. Яагаад гэвэл арзайсан зурааснуудыг юутай холбож тогтоож үлдээх вэ гэдэг нь ойлгомжгүй, санамсаргүй арваганасан зурааснуудын цуглуулга шиг. Харин бүрдүүлж байгаа хэсгүүдийг нь мэддэг болбол ханзыг амархан цээжилж болно.  https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah/posts/pfbid02x3nxwNEnPXyMrySocXiQnsCwbe8tbLmoYN4pBxzErnmUwLeFEfnXMo4BgMepULfsl

Яаж ханзыг яаж сурах цээжлэх вэ гэвэл...Япон хэл бие даан сурах...

Image
館  16 зурлагатай  энэ ханз юу гэсэн утгатай вэ? Цүдгэр түшмэлүүд хоолоо иддэг яндантай дээвэртай газар бол ордон, сүрлэг байшин ажээ. Орчин үед томоохон аливаа барилгыг хэлдэг болсон.  Зүүн талд нь хоол, баруун талд нь яндантай дээвэр  болон үүний доор суугаа цүдгэр гэдэст байна.