Яаж ханзыг яаж сурах цээжлэх вэ гэвэл...Япон хэл бие даан сурах... Get link Facebook X Pinterest Email Other Apps - November 07, 2023 館 16 зурлагатай энэ ханз юу гэсэн утгатай вэ?Цүдгэр түшмэлүүд хоолоо иддэг яндантай дээвэртай газар бол ордон, сүрлэг байшин ажээ. Орчин үед томоохон аливаа барилгыг хэлдэг болсон. Зүүн талд нь хоол, баруун талд нь яндантай дээвэр болон үүний доор суугаа цүдгэр гэдэст байна. Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Япон ханз сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд тогтоох, ойлгох вэ? Ханз сурах цээжлэх арга. - August 27, 2020 Япон ханз үсэг сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд цээжлэх, тогтоох, ойлгох вэ? Олон зурлагатай, хэцүүхэн нэгэн ханз үсгийн жишээгээр ханз хурдан цээжлэх аргыг тайлбарлая: 鬱 Өчнөөн зурлагатай буюу 29 зурлагатай энэ ханз хямрал, гутрал гэсэн утгатай. Гэхдээ ийм сараалжилсан олон зураас ийм утгатай гэж яаж цээжлэх вэ? Тэгвэл барьц нь бүрдүүлж байгаа энгийн дүрсүүддээ буюу түлхүүр үсгүүддээ, барилгаар бол туйпуунууддаа байдаг. Үүнийг тайлбарлавал: 鬱 гэсэн дээрх ханз мод 木 , лааз 缶 , мо д 木 , таг 冖 , гурван үс 彡 , а нхилам дарс 鬯 гэсэн энгийн хэсгүүдээс (түлхүүр үсгүүдээс) бүрддэг. Эдгээр нь нийлээд: Мод +лааз +мод +таг +анхилам дарс +гурван үс = хоёр модны дунд, лааз хөглөрүүлээд, траншейний таг доор, анхилам дарс буюу найрка дарсаа уун, гурван үсээ зулгаан суух нь хямрал, гутрал гэсэн утгатай ханз болно. Хэрэв япон хэлний ийм хэцүү ханз танд ойлгомжтой байг... Цааш унших »
Тооны ханзуудыг хэрхэн сурах цээжлэх вэ? (Ханз үсэг) - March 22, 2021 Тооны ханзаас мэдээж нэг 一, хоёр 二, гурав 三 бол амархан. Харин бусад нь ямар учиртай вэ? Япон хэлний ханз үсэг сурч байгаа бол тоонууд байнга тааралдана. Эдгээрийг ойлгож сурах аргыг үзье: Зуу 100 . Дүрсийн хувьд 100-г босоогоор нь бичсэн мэт. Дээрээ 1, доороо 00 -> 百 . Мянга 1000 : Хүн ⺅ +арав 十 = арван хүний нас нийлэх хугацаа мянган жил 千 . Түм 10000 : Хас 卐 тэмдэгнээс үүссэн. Түмэн наст гэсэн утгатай хээ байдаг шүү дээ. 卐 -> 万 . ( Япон ханз хялбар сурах нь номоос ) Нэг 一, Хоёр 二, Гурав 三. Дөрөв . Дөрвөн зураас 亖 -аар 4-ийн тоог илтгэдэг байжээ. Хувираад босоо IIII болж, яваандаа бас л хувираад дээр доороо хашлагатай дөрвөн зураас ⺲ болж, голын хоёр зураас нь бас өөрчлөгдөн одоогийн дөрөв 四 болжээ. ( Япон ханз хялбар сурах нь номоос ) Тав: Хэвтээ таван зураас зурдаг байгаад 3- ыг нь хэвтээ, 2-ыг нь босоо зурдаг болжээ. Таван зураас - 五 . Зургаа: Гурвалжин оройтой байшингийн дүрс. Дөрвөн х... Цааш унших »
Япон хэлний ядаргаатай саад ханзыг битгий цээжил. Зөв үү? - November 28, 2023 Хаан 王 гэдэг ханзтай холбоотой өөр хэдэн ханз ( 王, 玉, 国, 主) яаж үүсэж байгааг харуулъя. Нэг дүрс дээр өөр жаахан дүрс нэмэхэд өөр утга, өөр үсэг үүсдэг. Доорх дөрвөн ханз үсгээр жишээлэн үзүүлье. Япон хэл их сургуульд болон өөрөө үзэхэд хамгийн их тээглэдэг зүйл нь ханз үсэг. Ханзыг муйхраар битгий цээжил. Эхлээд ойлго. Энд үзүүлсэн шиг. Дараа нь цээжил. Ханзыг хиаруул! https://fb.watch/oCq3zzSlxd/ Цааш унших »
Comments
Post a Comment