Япон ханз үсэг: нийлэмж ханзыг яаж сурах вэ?
Дангаараа байгаа ханз үсгийг мэдвэл давхар нийлэмж ханзыг ойлгодог болно. Жишээлбэл, 姥捨て山 - энэ юу гэсэн утгатай вэ? Ханз хэрхэн цээжлэх вэ гэсэн асуултанд хариулахын тулд үүгээр жишээ авъя.
Япон хэл үзэж байхдаа арай гэж нэг ханзыг хүчээр цээжилж байтал нөгөөдөх нь өөр ханзтай нийлээд ороод ирэхэд ойлгоход, сурахад бүр хэцүү. Зүйрлэвэл нэг атамантай зодолдоод арай гэж учраа олох гэж байтал нөгөөдөх чинь өөр нэгийг эсвэл хоёрыг дагуулаад хүрээд ирвэл тэднийг дийлэхэд бүр л хэцүү.
姥捨て山 гэсэн нийлмэл ханз ямар утгатайг одоо үзье.
Энд орсон дүрсүүд буюу түлхүүр үсгүүдийг нь үзвэл:
- Эмэгтэй 女 +настай хүн 老 = эмгэн, хөгшин эмэгтэй 姥.
- Гар 手 +овоохой 舎 = овоохойноосоо гаргаж хаях 姥.
- Уул 山.
Дээрх дүрс үсгүүд нийлээд:
Эмгэн 姥 + хаях 姥 +уул 山 = 姥捨て山 буюу эмгэдийг хаядаг уул болно. Эмгэд, хөгшдийг нас бараг гэж хаядаг уул. (Дуудлага: うばすてやま). Хөгшин ээжийгээ ууланд аваачиж тавьж байгаа тухай "Нараямагийн домог" киног санаж байна уу.
Цаашлаад дан эмэгтэйчүүд сурдаг коллежийг “эмгэдийг хаясан уул” гэж шоглодог байх нь. Бас үр бүтээлгүй ажилчдаа дэвшүүлэн зайлуулдаг хэлтэсийг хэлдэг байх нь.
"Япон ханз хялбар сурах нь"
Япон ханз хялбар сурах нь
Comments
Post a Comment