Япон ханз үсэг сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд цээжлэх, тогтоох, ойлгох вэ? Олон зурлагатай, хэцүүхэн нэгэн ханз үсгийн жишээгээр ханз хурдан цээжлэх аргыг тайлбарлая: 鬱 Өчнөөн зурлагатай буюу 29 зурлагатай энэ ханз хямрал, гутрал гэсэн утгатай. Гэхдээ ийм сараалжилсан олон зураас ийм утгатай гэж яаж цээжлэх вэ? Тэгвэл барьц нь бүрдүүлж байгаа энгийн дүрсүүддээ буюу түлхүүр үсгүүддээ, барилгаар бол туйпуунууддаа байдаг. Үүнийг тайлбарлавал: 鬱 гэсэн дээрх ханз мод 木 , лааз 缶 , мо д 木 , таг 冖 , гурван үс 彡 , а нхилам дарс 鬯 гэсэн энгийн хэсгүүдээс (түлхүүр үсгүүдээс) бүрддэг. Эдгээр нь нийлээд: Мод +лааз +мод +таг +анхилам дарс +гурван үс = хоёр модны дунд, лааз хөглөрүүлээд, траншейний таг доор, анхилам дарс буюу найрка дарсаа уун, гурван үсээ зулгаан суух нь хямрал, гутрал гэсэн утгатай ханз болно. Хэрэв япон хэлний ийм хэцүү ханз танд ойлгомжтой байг...
Comments
Post a Comment